МАН-ын жагсаалтыг тэргүүлж буй Г.Лувсанжамц зээлгүй, 340 сая төгрөгийн хадгаламжтай

АТГ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршууллаа. Энэ удаад МАН-аас жагсаалтыг тэргүүлж буй Г.Лувсанжамцын нийт орлого 204 сая төгрөг, 134 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэж мэдүүлжээ.

Мөн тэрээр өр зээлгүй, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 340 сая төгрөгийн хадгаламжтай бол, гадаадын улсын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нийт 110 сая төгрөгтэй байна.

  •     Өөрийн орлого: 204 сая төгрөг
  •     Гэр бүлийн нийт орлого: 409 сая төгрөг
  •     Орон сууц:  350 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1
  •     Машин: 25 сая төгрөгийн үнэтэй Жийп, туулах чадвар өндөртэй Lexus, Toyota, RX-330
  •     Мал: 0
  •     Үнэт эдлэл: 134 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй
  •     Хадгаламж: дотоодод 340 сая төгрөг, гадаадын 118 сая төгрөгийн хадгаламжтай
  •     Авлага: 4 сая төгрөг
  •   Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: Эм Ай Си монголиан инновейшн корпорейшн ХХК, Эйч Си андэрсэн ХХК /49%, 5%/
  •     Газар: 20 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших-699м2-1 талбайтай.

Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.