Өрхийн эмнэлгүүд хэвийн ажиллаж байна

Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Тодруулбал, долоодугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/93 тоот тушаал гарсан байна. Мөн энэ өдрүүдэд “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томилсон” хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Мөн   “Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.