2020 оны 12 сарын 05
УИХ-ын гишүүн Х.Баделханы туслахын хамаарал бүхий төрийн бус байгууллага 148 сая төгрөг төсвөөс авчээ

 

Төсвөөс их хэмжээний мөнгө авсан дараагийн төрийн бус байгууллага Монголын залуучуудын стратегийн академи. Тус байгууллага нь энэ оны  8 дугаар сард таван удаагийн гүйлгээгээр 49 525 000 төгрөг, 9 дүгээр сард арван удаагийн гүйлгээгээр 98 787 500, нийт 148 312 500 төгрөгийг төсвөөс авчээ.

 

Тус төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч М.Алтынжан нь, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделханы туслах Х.Ерхуланы гэр бүлийн хүн юм. Монголын залуучуудын стратегийн академи ТББ нь Х.Баделхан гишүүн дахин улсын их хурлын гишүүнээр сонгогдсоноос хойш буюу 8,9 дүгээр сард олон удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгийг төсвөөс авсан нь анхаарал татаж байна. 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.