Наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил ГУРВАН ТЭРБУМ төгрөг

Наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил ГУРВАН ТЭРБУМ төгрөг

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа, төсөв зардлын талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, үндэсний их баяр наадмын ажлын албаны дарга Д.Чинзоригоос тодрууллаа.

Тэрээр "Энэ жилийн наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил 3 тэрбум төгрөгөөр батлагдсан. Жил болгон байдаг төлөвлөгөөгөөрөө л зарцуулагдана. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй, нэмж юм гаргаагүй. Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан арга хэмжээнүүд 13-р зуун цогцолборт болно. Гэхдээ Төрийн хүндэтгэлийн ёслол болохгүй. Нээлтийн тоглолт /концерт/, Соёлын төв өргөөнд хийдэг тоглолт зэргийг тус цогцолборт цомхон хийж онлайнаар шууд дамжуулна. Энэ жил телевизүүдийн холбоотой хамтарч хийж буй болохоор Төв цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан шиг тоглолтуудыг бичлэгээр болон шууд дамжуулна" гэв.

Хүй долоон худаг болон 13-р зуун цогцолборт иргэдийг оруулахгүй бөгөөд илүү дэлгэрэнгүй хязгаарлалтын талаар зарим холбоодтой ярилцаж байгаа аж. 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.