Үерт автсан 51 өрхөд гэр олгоно

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үерт автсан 51 өрхөд гэр олгох болов.

Төв, Говьсүмбэр аймагт энэ сарын 21-22-нд орсон хүчтэй аадар бороо оржээ. Үерийн улмаас орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатй гэр олгох асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулсан. Уг асуудлыг Засгийн газар дэмжсэнээр Улсын онцгой комисс шуурхай шийдвэр гаргаж, гэр олгох ажлыг зохион байгуулах болов.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.