Өнөөдрийн өнгө

Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 19. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал:  Огторгуй

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.