Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран 2019.04.26-ны өдөр “Аймгийн тариаланчдын зөвлөгөөн” –ийг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь “Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой”-г тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа юм.
Зөвлөгөөнд Аймгийн засаг дарга Д.Батсайхан, ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир, Монголын Үндсэний Тариаланчдын Холбооны тэргүүлэгч Ө.Болдсайхан, 17 сумдын Засаг дарга, тамгын газрын дарга, мэргэжилтэн зэрэг нийт 130 гаруй хүмүүс оролцов.
toimmedee.mn