“Цагаан Уул” наадмын эхний шатны шалгаруулалт ирэх 11 сарын 01-ээс эхэлнэ

Яруу найрагчдын хүсэн хүлээдэг томоохон наадмын нэг нь хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам билээ. “Цагаан Уул” наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн чанар чансаатай наадам болдог тэр ч утгаараа залуу яруу найрагчид шилдэг шүлгээ сойн оролцдог юм. Тус наадамд оролцож шилдгээр шалгарсан залуу найрагчид цаашлаад Болор цом наадамд амжилт үзүүлж, ард түмнийхээ чихний сонорыг мялаасаар ирсэн. Энэ жилийн “Цагаан Уул” наадам зохион байгуулахтай холбогдуулж сүүлийн 20 жил уг наадамд түрүүлж шилдгээр шалгарсан хүмүүсийн шүлэг болон түүх намтарыг багтаасан ном удахгүй хэвлэгдэх юм байна. Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглаж, залуу авьяастнуудын төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шатны шалгаруулалт ирэх 11 сарын02ндРЦНК-д09-12 цагийн хооронд явагдана.Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Монос групп ажиллаж, Монголын Зохиолчдын Эвлэл , МҮОНТ “Залуу удирдагч” сан,Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм.

Наадмын зорилго нь:

vЗалуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах

vМонгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах.

Хайрын тодорхойлолт:Хайр гэдэг нь мэдрэмжээс үүссэн мэдрэхүй бөгөөд зөрчилгүй байх төгс хэмжигдэхүүн, хурдны дээд хэмжүүр юм. Хайр нь эхлээд өөрийн дотооддоо зөрчилгүй болох ингэснээр гадна талдаа хамгийн дээд хурдаар хайрлах, бусдыг хайрлахыг хэлнэ.

Хайр-Эх орны хайр, эцэг эхийн хайр, хосын хайр, эх дэлхийд буй бүхнийг хайрлах хайр, амийг тэтгэгч болгоныг хайрлах хайр тэдгээртбүгдэднь хайр бий.

Цагаан Уул хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор 4 үе шаттайгаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана.

Шалгаруулах журам:

1 шат:2018.11.01-нд оролцогчид чөлөөт сэдвээр оролцоно. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар бичгээр шалгаруулалт хийнэ II шатанд тэнцсэн 33 оролцогчдын нэрсийг зарлана.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.